Нууцлалын бодлого

Сүүлд шинэчилсэн: 2026.10.29

1. Бид юу цуглуулдаг

Та бүртгүүлэхэд: имэйл хаяг эсвэл утасны дугаар, нууц үг (имэйлээр бүртгүүлбэл; шифрлэгдсэн хэлбэрээр хадгалагдана, бид уншиж чадахгүй). Та эдгээрийг өөрөө нэмбэл: нэр, овог, нас, утасны дугаар, профайл зураг.

Google-ээр нэвтэрвэл тухайн үйлчилгээнээс зөвхөн имэйл хаягийг л авдаг, нууц үг зэрэг бусад мэдээлэлд хандахгүй.

Үйлчилгээ ашиглах явцад: сонссон түүх, сонсолтын байрлал (үргэлжлүүлж сонсох зорилгоор), таны өгсөн like, үнэлгээ, сэтгэгдэл, хадгалсан жагсаалт.

Төлбөр хийхэд: гүйлгээний дүн, төлөв, огноо, юу худалдаж авснаа хадгалдаг — банкны карт, дансны дугаар зэрэг төлбөрийн нууц мэдээллийг бид хадгалдаггүй, эдгээрийг зөвхөн төлбөрийн үйлчилгээ үзүүлэгч шууд авч, боловсруулдаг.

2. Хэрхэн ашигладаг

Цуглуулсан мэдээллийг зөвхөн: таны бүртгэлээр нэвтрэх, багц/ түрээсийн эрхийг тооцоолох, үргэлжлүүлж сонсох боломж олгох, хэрэглэгчийн дэмжлэг үзүүлэх зорилгоор ашигладаг. Бид таны мэдээллийг зарж, түрээслэж, зар сурталчилгааны зорилгоор гуравдагч этгээдэд дамжуулдаггүй.

3. Гуравдагч талын үйлчилгээ

Дараах гуравдагч талууд манай системтэй ажиллахад шаардлагатай хэмжээгээр мэдээлэл боловсруулдаг: төлбөрийн үйлчилгээ үзүүлэгч(төлбөр), Google (нэвтрэлт, зөвхөн та сонговол), verify.mn (утасны дугаараар нэвтрэхэд таны дугаарыг SMS-ээр баталгаажуулах), Cloudflare (аудио, видео, зураг хадгалалт, дамжуулалт), имэйл илгээгч (нууц үг сэргээх, баталгаажуулах имэйл).

Уулзалт хянах, зар сурталчилгааны зориулалттай analytics/ tracking SDK (Google Analytics гэх мэт) ашигладаггүй.

4. Хадгалах хугацаа

Таны мэдээлэл бүртгэл идэвхтэй байх хугацаанд хадгалагдана. Бүртгэл устгахад профайл, сонссон түүх, үнэлгээ, сэтгэгдэл, хадгалсан жагсаалт бүрэн устана. Гүйлгээний түүхийг санхүүгийн тайлагналын хуулийн шаардлагаар (нягтлан бодох бүртгэл, татварын хяналт) тодорхой хугацаанд хувийн мэдээлэлгүйгээр хадгалж болно.

5. Таны эрх

Та өөрийн профайлыг хэдийд ч Профайл хуудаснаас засварлах, эсвэл бүртгэлээ бүрмөсөн устгах эрхтэй. Устгах алхмын талаар энд дэлгэрэнгүй сонсоно үү.

6. Насны хязгаарлалт

Үйлчилгээ 18-аас доош насны хүүхдэд зориулагдаагүй, зохион бүтээгдээгүй. Бид насанд хүрээгүй хүнээс мэдлэгтэйгээр мэдээлэл цуглуулдаггүй.

7. Асуулт байвал

Нууцлалтай холбоотой асуулт, хүсэлтээ admin@sonsoo.mn хаягаар илгээнэ үү.